Медимпекс Интернэйшнл ХХК
"ЭРҮҮЛ МЭНД ШИНЭЧЛЭЛ 2009" үзэсгэлэнгээс бид Гран При шагнал авлаа
Эрин Экспо Групп, Эрүүл мэндийн ТВ-8 телевизтэй хамтран ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр "ЭРҮҮЛ МЭНД ШИНЭЧЛЭЛ-2009" эрүүл мэндийн салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт технологийн үзэсгэлэн, хамтын ажиллагааны өдөрлөгийг 2009 оны 10-р сарын 29, 30, 31-ний өдрүүдэд мэдээлэл технологийн үндэсний паркийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан бөгөөд бид үзэсгэлэнд Olympus корпорацийн EVIS EXERA II уян дуран, Standard Diagnostics компаний түргэвчилсэн тест, оношлуураараа оролцон ГРАН ПРИ шагнал авлаа.
Olympus endoscope service centre ашиглалтанд орлоо
Манай компани Япон улсын Olympus корпорацитай байгуулсан албан ёсны гэрээний дагуу хамтран уян дурангийн засвар үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулж байна. Тус төв нь уян дурангийн засвар, цэвэрлэгээ ариутгал, зөвөлгөө өгөх үйлчилгээ үзүүлэхээс гадна сэлбэг хэрэгслийг нийлүүлнэ. Olympus корпорацийн инженер Накамурà Мицугу манай компанийн инженер Б. Гантулга, Б. Баясгалан, М. Батням нарт уян дурангийн нарийн мэргэжлийн засварын сургалтыг 2009.09.01-2009.10.01 хүртэл бүтэн сарын турш явуулж байна. Уг төвд нийт 300 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монголд уян дурангийн засвар үйлчилгээний төвийг анх удаа нээж байгаагаараа онцлогтой. Манай энэ төв нь цаашид Монгол улсын хүн амын хоол боловсруулах замын өвчлөлийн оношлогооны чанарыг сайжруулж ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.














